Б.Батчулуун: Дараа тааралдвал Засаг даргыг хацар дээр нь үнсэнэ
Улстөрч.мн сайтын сэтгүүлч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаас тодруулга мэдээлэл авчээ. Ингэхдээ мэргэжлийн бус алдаа гаргаж, түүний бичлэгийг цахим орчинд цацсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Тус мэдээллээс үүдэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга ажлаасаа халагдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа юм. Гэхдээ уг мэдээлэл үнэн эсэх нь тодорхой болоогүй байна.



















