Герман, Австри, Швейцарийн компаниуд Украин руу нислэг үйлдэхээ зогсоов
Украиныг тойрсон нөхцөл байдал хурцадсан, ОХУ хэзээ ч энэ улс руу дайрч болзошгүй гэж үзсэний улмаас дэлхийн улс орнууд иргэдээ Орос, Украин руу зорчихгүй байхыг анхааруулж байсан бол энэ удаад агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцалсан байна.



















