Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулж танилцуулна
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах танилцуулга хийлээ. Өнөөдрийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Эдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэдгийг албаны төлөөлөл Ерөнхий сайдад танилцуулсан.


















