Ч.Номин: Наадмын бэлтгэлд хэдэн төгрөгийн төсөв зарцуулсан талаар мэдээлэлгүй байна

Ч.Номин: Наадмын бэлтгэлд хэдэн төгрөгийн төсөв зарцуулсан талаар мэдээлэлгүй байна

"Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хуультай. Хуулийнхаа хүрээнд комисс байгуулагддаг. Баяр наадмыг зохион байгуулахад 3.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байсан. Уг төсвийн дөрөвний нэг нь есөн салбар хорооны нэг болох соёл урлагийн арга хэмжээнд зориулан тавигдсан байлаа. Засгийн газрын шийдвэр гарч, наадмын урьдчилсан бэлтгэл ажлыг хийж байсан. Бэлтгэл ажил нь халдвар хамгааллын дэглэмээ баримталж, бөөгнөрөл үүсгэхгүйн тулд бага багаар хийгдээд явж байсан. Контентын хэмжээнд нээлт хаалтын соёл урлагийн арга хэмжээнүүд бэлтгэгдээд явж байгаа. Өнөөдрийг хүртэл тодорхой арга хэмжээнүүд бэлтгэгдсэн. Одоогийн байдлаар хэдэн төгрөгийн тооцоо гарсан мэдээлэл байхгүй байна. Хийгдсэн контентыг янзалж, цэгцлээд иргэдэд хүргэх болно"

Дэлгэрэнгүй
С.Энхболд: Дельта вирус манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал

С.Энхболд: Дельта вирус манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал

"Манай улсад төдийгүй дэлхий дахинаа нөхцөл байдал хэцүү байна. ДЭМБ-аас Европын холбооны улсуудад халдварын тархалт 10 хувиар нэмэгдсэн байна гэсэн дүгнэлт гаргаж шүүмжилсэн байна. Учир нь Европын холбооны хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан. Үүнтэй холбоотой халдварын тархалт нэмэгдсэн. Ялангуяа Дельта вирусийн тархалт мутацилагдсан хувилбар илүү хурдтай тархаж байна гэсэн мэдээллүүд гарч байна. Энэ долоо хоногт дэлхийн улс орнууд хилээ хаах, хөл хорио тогтоох хариу арга хэмжээ тогтоох  арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. ОХУ-ын халдварын тархалтын 90 хувь нь Дельта вирус байна.  Энэ вирус нь богино хугацаанд хүндэрдэг. Дельта вирусийн тархалт эрчимжиж байгаа учир зарим улс орнууд гурав дахь тунгаа хийж эхэлсэн. Энэ асуудлууд судалгааны түвшинд байсан. Цар тахал хүндэрч байгаа учир хариу арга хэмжээгээ өөрчлөөд явж байна"

Дэлгэрэнгүй
ТББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

ТББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) хуралдаан 12 цаг 18 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ.

Дэлгэрэнгүй
Н.Алтанхуяг: Ө.Энхтүвшин сайдыг хоёр гараа өргөн дэмжиж байна

Н.Алтанхуяг: Ө.Энхтүвшин сайдыг хоёр гараа өргөн дэмжиж байна

АБГББХ-ны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаадын 24 улсад суух Элчин сайд нарын томилгоог хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
ЗГ: Алтанбулаг боомтыг хаалаа

ЗГ: Алтанбулаг боомтыг хаалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж дууслаа. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ жилийн үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. ЭМЯ болон УОК-оос гаргасан дүгнэлтээр энэ удаад үндэсний их баяр наадмыг зохион байгуулбал 12 мянган хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй байна. Улмаар гурван мянга орчим хүн халдвар авах магадлалтай байна гэсэн тооцоолол гаргасан. Иймд УОК-ын хуралдаанаар баяр наадмыг хойшлуулах эсвэл цуцлах саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд оруулсан. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг саналыг дэмжиж, баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Баяр наадмыг нэг жилээр хойшлуулахтай холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулна. 

Дэлгэрэнгүй
ФОТО: Эрүүл мэндийн салбарынхан суулт зарлаж эхэллээ

ФОТО: Эрүүл мэндийн салбарынхан суулт зарлаж эхэллээ

Цар тахлыг устгах гол үүргийг гүйцэтгэж байгаа эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлэхийг шаардаж Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт албан "ШААРДЛАГА"-ын хариугаа хүлээн Сүхбаатарын талбайд сууж байна. Тодруулбал, Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-оос эмч нарын цалин урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардсан.

Дэлгэрэнгүй
Ц.Даваасүрэн гишүүн наадамлахыг хүсчээ

Ц.Даваасүрэн гишүүн наадамлахыг хүсчээ

Үндэсний баяр наадмыг хойшлуулах тухай УОК-ын саналыг Засгийн газар дэмжлээ.

Дэлгэрэнгүй
Өнөөдрийн байдлаар 800 гаруй жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Өнөөдрийн байдлаар 800 гаруй жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.07.02/ хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 441 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 2 038 128 хүн, хоёрдугаар тунд 1 750 266 хүн хамрагдсан байна. Мөн 2669 жирэмсэн эмэгтэйг, 12-15 насны 56 628 хүүхдийг вакцинд хамруулжээ. Өнөөдрийн байдлаар 800 гаруй жирэмсэн эмэгтэй, 2900 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэж ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. 

Дэлгэрэнгүй
Халдварын улмаас нийт 592 хүн нас бараад байна

Халдварын улмаас нийт 592 хүн нас бараад байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 56-83 насны 14 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 592 болж байна.

Дэлгэрэнгүй
“ЧИНГИС ХААН” ОУНБ-аас 12 авиакомпани нислэг үйлдэнэ

“ЧИНГИС ХААН” ОУНБ-аас 12 авиакомпани нислэг үйлдэнэ

Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр (иений хөнгөлөлттэй зээл) барьж байгуулсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ашиглалтад орж, нээлтийн ажиллагаагаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд анхны нислэгийг Улаанбаатар-Токиогийн чиглэлд МИАТ ХК үйлдэх юм.

Дэлгэрэнгүй
ШУУД: Шинээр 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа

ШУУД: Шинээр 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа

"Сүүлийн 24 цагийн хугацаанд 9485 сорьцод шинжилгээ хийснээс 2376 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 120 339  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1494 нь Улаанбаатар хотод, 877  нь орон нутагт, 5 эмнэлгээс шалтгаалах халдвар байна.  Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2170 хүн эдгэрлээ. Коронавирусийн халдварын улмаас  14 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 592 болж байна" гэж мэдээллээ. 

Дэлгэрэнгүй
Бамбаруушийг тайгад тавилаа

Бамбаруушийг тайгад тавилаа

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд энэ сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна.

Дэлгэрэнгүй
Ш.Батхүү нарын шүүх хурал хойшиллоо

Ш.Батхүү нарын шүүх хурал хойшиллоо

"Жаст" группын захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Улсын дээд шүүхэд товлогдсон.

Дэлгэрэнгүй
Засгийн газар наадмыг хойшлуулах шийдвэр гаргалаа

Засгийн газар наадмыг хойшлуулах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Тус хуралдаанаар УОК-ын саналуудыг хэлэлцэж буй. УОК-оос коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний баяр наадмыг хойшлуулах саналыг гаргаад буй. Тэгвэл УОК-ын энэ саналыг Засгийн газар дэмжиж, наадмын нэг жилээр хойшлууллаа.

Дэлгэрэнгүй
Б.Ууганбат: Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байна

Б.Ууганбат: Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2231 (18.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 16.188 (16 хувь), 16-17 насны 14.272 (42.1 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

Дэлгэрэнгүй
Хагас жилд согтуугаар жолоо барьсан 14 609 хүнийг илрүүлжээ

Хагас жилд согтуугаар жолоо барьсан 14 609 хүнийг илрүүлжээ

Цагдаагийн албан хаагчид энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 14 609 зөрчлийг илрүүлжээ. Үүний 6 355 нийслэлд, 8 254 орон нутагт бүртгэгдсэн байна.

Дэлгэрэнгүй
Голомт банк нээлттэй ХК болох төлөвлөгөөгөө Монголбанк болон СЗХ-нд хүргүүллээ

Голомт банк нээлттэй ХК болох төлөвлөгөөгөө Монголбанк болон СЗХ-нд хүргүүллээ

2021 оны 1-р сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Үүний хүрээнд “Банкийг хувьцаат компанийн хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-д зааснаар системийн нөлөө бүхий банкнууд Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө боловсруулан 2021 оны 7-р сарын 1-ний өдрийн дотор Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэн хянуулах үүрэгтэй.

Дэлгэрэнгүй
ФОТО: Уяачид ТҮК-ийнханд ажил нэмлээ

ФОТО: Уяачид ТҮК-ийнханд ажил нэмлээ

Тэд өглөөнөөс үдэш хүртэл хотын гудамж талбайг цэвэрлэдэг. Харин энэ удаа уяачдын морины морины хомоол, шээсийг цэвэрлэх ажилтай боллоо.

Дэлгэрэнгүй
ММСУХ: Цар тахлын үед ч баяр наадмыг хийх ёстой

ММСУХ: Цар тахлын үед ч баяр наадмыг хийх ёстой

УОК-оос Үндэсний баяр наадмыг хойшлуулах саналыг гаргаж, Засгийн газар яг одоо яг асуудлыг хэлэлцэж байна.

Дэлгэрэнгүй
Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14,897 иргэн байна

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14,897 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 388 эмнэлэг болон тусгаарлан ажиглах  байранд 14,897 иргэн байна. Үүнээс нийслэлд 50 эмнэлэгт 6594, тусгаарлан ажиглах 23 байранд 960 иргэн байгаа юм.

Дэлгэрэнгүй