Улаанбаатарт 14 хэм дулаан байна
Өнөөдөр нутгийн төв хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай байна.
Өнөөдөр нутгийн төв хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай байна.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 15.
Тэрээр техник спортоос төрж буй анхны гавъяат тамирчин бөгөөд Дакар раллид 2 удаа финиш, Торгоны зам раллид 1 удаа финиш, японы SSER Rally Mongolia уралдаанд 9н удаа түрүү, гадаад дотоодын тэмцээнүүдээс 80гаруй алт, 36н мөнгө, 10гаруй хүрэл медаль хүртсэн арвин их амжилтын эзэн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УДЭТ-ын жүжигчин, СТА С.Болд-Эрдэнэд Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгохоор болжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл цахимаар хуралдлаа. Хурлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахалж, холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн. Тэрбээр төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлчилгээ авах боломж, нөхцөлийг нэмэгдүүлж, байгууллагын орц, гарц, мэдээллийн самбар, стандартын ариун цэврийн өрөө бий болгож, угтах үйлчилгээнд дохионы хэлмэрч орчуулагч ажиллуулах хэрэгтэй байгааг онцолсон юм. Мөн бүтээн байгуулалтад хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний эрхийг хангах, төрийн үйлчилгээг хурдан, шуурхай авах боломжийг нэмэгдүүлэхэд нутгийн захиргааны байгууллагууд санаачилгатай ажиллах хэрэгтэй гэлээ.
Менежерийн өгүүлснээр, энэ тулааны төлөө Хаби Нурмагомедовт 100 сая доллар амалсан ч Нурмагомедов татгалзсан байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 24-нд тус дугаарт иргэдээс нийт 391 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.42 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 17 иргэн хандсанаас таван иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад мэдээлэл өгч ажиллалаа.
Мали улсын түр Ерөнхийлөгч болон түр Ерөнхий сайд нарыг цэргийнхэн баривчилсан талаар ТАСС мэдээлжээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улсын “гуравдагч хөрш” БНТУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах болон Нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг байгуулсан нь чухал ач холбогдолтой гэлээ.
Хууль 30 зүйлтэй бөгөөд үүнээс илэрхий болон нийтлэг байдлаар харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалт 18 зүйл буюу 62 хувийг эзэлж байгаа бол харилцагчийн эрхийг илэрхий хамгаалахтай холбогдсон нарийвчилсан зохицуулалт 10 зүйл байна. Тухайлбал, банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, банк, эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох ба үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм. Түүнчлэн, банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй байхаар зохицуулжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэл хотод хэрэгжиж буй “Шинэ дэд төв”-үүд болон түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын явцтай танилцлаа.
УОК-ын 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, тархалтыг бууруулах зорилгоор Онцгой байдал, Зооноз, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагууд хамтран улсын хэмжээнд халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.
"Тавдугаар сарын 26-ны өдөр гэхэд Яас циклон Одиша болон Баруун Бенгалын хойд эрэгт хүрнэ" хэмээн Энэтхэгийн цаг уурын албанаас мэдээлжээ.
Олимпын наадмын үеэр боксын тэмцээн зохион байгуулахад ашиглах ордон Сумида дүүрэгт байх бөгөөд энэ дүүргийн 65 болон түүнээс дээш насныхны 25 хувь орчим нь сумогийн ордонд ирж эхний тунгаа хийлгэжээ
Энэ оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн осол, хэрэг 69 бүртгэгдэж, хэргийн улмаас 11 хүүхэд нас барж, 56 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна. Энэ нь шууд эцэг, эх насанд хүрэгчдийн хариуцлага, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй ослууд юм.
Өмгөөлөгч Баасанцогтын шүүгчдийг авилгадсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан СБД ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д. Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, СБД. ЧД. БЗД ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Х.Идэр нарт ДМНН, Нэхүүл хөдөлгөөний гаргасан өргөдлийн дагуу шүүгчийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг нээж шалгахаар болсон билээ.
"Шударга ёс шүүхээс эхэлнэ" арга хэмжээ болж байна.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоц Лас-Вегас хотын ойролцоо сүйрсэн талаар агаарын баазын цахим хуудас дээр мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 104 байранд 4,834 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 15 тусгаарлах байранд Монгол Улсын 419 иргэн, гадаадын 37 иргэн, нийт 456 иргэн, эмнэлгийн 32 байршилд 3,554 иргэн, орон нутагт 57 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 824 иргэн тус тус байрлаж байна.
ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Дотрын эмч Н.Шийтэртэй уушги тоосжих өвчин болоод түүнээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.