50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн 90 гаруй хувийг вакцин худалдаж авахад зарцуулна
Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.



















