Монгол Улсын хэмжээнд нийт 256922 хүнийг дархлаажуулжээ
Гуравдугаар сарын 25-нд нийслэлийн хэмжээнд 49 цэгээр 92 багийн 644 эмч, ажилтан ажиллаж 11560 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 256922 хүнийг вакцинд амруулсан байна. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 35,7 хувь 50-аас дээш насныхан байна. Вакцинжуулах үйл ажиллагаа Улаанбаатар хот болон зарим зорилтот бүлгийн аймгуудад хэвийн үргэлжилж байгаа.


















