Ачаа тээврийн галт тэргэнд автомашинтайгаа мөргүүлсэн осол гарчээ
Ослын тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 07:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 07:46 цагт очиж тус аймгийн Дархан сумын харьяат иргэн О /63 настай, эмэгтэй/ “Тоёота Фиелдэр” загварын суудлын автомашинтай Ховд аймгийн Үенч сумаас Дархан-Уул аймгийн Дархан сумын чиглэлд зорчин яваад “137-ын 8 км” гэдэг газар төмөр замын хамгаалалтын баганын зурвасыг мөргөн орсноос ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлсэн байжээ.


















