Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 584 347 хүнийг вакцинжуулжээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 34143, орон нутагт 21337 хүнийг дархлаажуулжээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт 584 347 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Засгийн газраас 2 сая 60 мянган хүнийг дархлаажуулахаар төлөвлөөд байгаа.



















