НББХ: Ерөнхий сайдын дэргэдэх Бодлогын зөвлөлд зөвлөмж хүргүүлэхээр болов
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдийн /2021.03.23/ хуралдаан 10 цаг 40 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлан, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайлан гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.


















