"Оюутолгой" ХХК 229.8 тэрбум төгрөгийн татварыг барагдуулж эхлэв
Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдсэн. Энэхүү актын 350 гаруй тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалттай холбогдуулж “Оюутолгой” ХХК Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгээд байсан.


















