Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов
Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр болж яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт товлосон. Гэвч яллагдагч Х.Даржаа нь өөрийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс татгалзаж, шинээр өмгөөлөгч О.Аззаяа, Ч.Амар нарыг авсан байна.


















