Дархлаажуулалтын 20 цэгээр 15432 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ
Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 20 цэгээр 15432 хүнийг вакцинд хамрууллаа. Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, коронавирусийн хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд, бусад салбарын хүмүүсийг хамруулсан. Тодруулбал, энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагын 10148 хүн бусад салбар хоорондын байгууллагын 3560 мэргэжилтэн вакцинд хамрагдсан.


















