Контактлесс картаар зайнаас төлбөр тооцоогоо хийж эрсдэлээс хамгаалаарай
ХААН Банк олон улсын төлбөрийн картууддаа зайнаас унших дэвшилтэт технологи нэвтрүүлэн харилцагчдадаа хүргэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Та контактлесс картаа ПОС төхөөрөмж дээр биет холболт үүсгэхгүйгээр 2-4 см-ийн зайнаас уншуулан гүйлгээ хийж, эх орондоо төдийгүй олон улсад төлбөр тооцоогоо илүү хялбар, хурднаар төлөх боломжтой.


















