Улаанбаатарт 23 хэм хүйтэн байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд сайжруулсан шахмал түлш борлуулах 338 цэгт 3081 тонн сайжруулсан түлш тээвэрлэж, хангамж дундын бааз 1364 тонн түлш дүүргэлт хийгдсэн байна. Нийт 22 тээврийн компани 495 удаагийн рейсээр 247 машин тээвэрлэлтэд гарчээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байгаа билээ. Өнөөдрийн /2021.01.03/ 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 634 автобус, 10 аж ахуй нэгжийн 438 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 08:00-10:00 цагийн хооронд 11090 зорчигч үйлчлүүлжээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 549 тээврийн хэрэгслээр 1108 зорчигч хот руу нэвтэрч, 551 тээврийн хэрэгслээр 1146 зорчигч хотоос гарсан байна.Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 83 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Хяналтын явцад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
Өнөөдрөөс эхлэн нийслэл хотод шинэ жилийн үеэр ажилласан үйлдвэр, худалдааны цэгүүдээс коронавирусийн халдварын шинжилгээ хийх, харуулдан тандалтын ажил эхэлсэн.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 5807 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 21 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
Эрүүл мэндийн яам болон НЭМҮТ-өөс цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн мэдээлэл хийж байна. Сүүлийн илэрч байгаа тохиолдол хаанаас илэрч байгаа нь тодорхойгүй. Нийт иргэдийн дунд халдвартай иргэд явж байх магадлал өндөр байна. "Мөнххада"-гийн ажилчид болон дархлаа султай иргэний халдварын эх сурвалж тогтоогдоогүй байна.
Монголын залуучуудын холбоо 1992 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн Next stop-2020 оны залуу шалгаруулах арга хэмжээ энэ жил шилдгүүдээ тодрууллаа. Тус наадам энэ жилийн хувьд хамрах хүрээгээ өргөжүүлж Нийгмийн зүтгэлтэн, Хүмүүнлэгийн үйлстэн хэмээх хоёр номинацийг шинээр нэмж нийт дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулснаараа онцлогтой боллоо.
Олон нийтийн шахалтан дор БНСУ-ын Засгийн газар бүх нийтийн вакцинжуулалтыг аль болох хурдан эхлүүлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
Халдварын нөхцөл байдал хүндэрч байгаагийн улмаас нэгдүгээр сарын хоёрны өдрөөс 18:00 цагаас эхлэн иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээс гарахыг хоригложээ.
Шинэ жилийн мэндчилгээнд Ерөнхийлөгч Х.Баттулга нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг дахин дэвшүүлж байгаагаа онцолсон бол УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ УИХ-ын дарга нэг сая төгрөгийг бэлнээр ахмадуудад олгоно гэж амласнаар Ерөнхийлөгчийн сонгуулийн жил эхэллээ.
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1688 дуудлага ирснээс 678 нь яаралтай тусламж, 1019 нь зөвлөгөө мэдээлэл авчээ
Япон улс 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдэд виз олгохоо зогсоосон. Энэ нь Британид хувьссан штамм хурдацтай тархаж байгаатай холбоотой юм.
Манай Улсын нутаг дэвсгэрээс хөгжмийн биет дурсгалууд хэд хэд олдсоноос хамгийн эрт цагт холбогдох хөгжмийн зэмсэг Монголын Үндэсний музейд хадгалагдаж байна.
ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. Нийт 11152 сорьцод шинжилгээ хийхэд 22 хүнд covid-19 илэрчээ. Эдгээрээс "Мөнххада" компанийн 4 ажилтан, Төв шуудангийн гүний гаалийн 2 ажилтан, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 7 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээнээс, "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 5 хүнээс, "Жаргалант" сувилалд 2 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээний хариу тус тус эерэг гарч, халдвар илэрсэн байна.
Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.
Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 02. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 18. Санчир гараг. Үнэг одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаан нохой өдөр.