Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2020.12.10/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээ болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

















