Нийслэлийн цагдаагийн газрын шилдэг хэлтэс, албан хаагчид тодорлоо
Нийслэлийн 2020 оны цагдаагийн удирдах газрын шилдэг хэлтэс, албан хаагчдыг шалгаруулж мөнгөн урамшуулал олголоо. Энэ онд хамт олныхоо дундаас ажил, үүргээрээ манлайлан ажилласан шилдэг хэлтэс, хэсгийн ахлагч, хороо хариуцсан цагдаа, эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарын шагналыг Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын хүний хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Н.Баярчимэг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нар гардуулан өгөв.


















