Чернобыль: Тусгаарлагдсан бүсэд шинэ жилийн гацуур засчээ
Гацуур засах арга хэмжээнд хотод амьдарч байсан хүмүүс оролцжээ
Гацуур засах арга хэмжээнд хотод амьдарч байсан хүмүүс оролцжээ
Найз маань төрийн албан хаагч болох мөрөөдөлтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд төрийн албан хаагчийн шалгалтад хоёр ч удаа мэдлэг сорьсон боловч бүдэрчихээд байгаа. Өнгөрөгч аравдугаар сард зохиогдсон тус шалгалтыг өгөхдөө найз төрийн албаны шалгалтад бэлтгэдэг сургалтын төвд мөнгө төлжээ. Иймд “Онц” авна гэж итгэсэн ч хоёрдахь удаагаа тэнцээгүй аж.
Хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, газар, хэлтсийн удирдлагууд, боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга нар болон тус газрын нийт ажилтан, албан хаагчид оролцлоо. 2019 онд байгууллагын хэмжээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг видео хэлбэрээр танилцуулсан юм.
Одоогийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд төгрөг байгаагаас пассив талдаа 3.2 их наяд, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байна.
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
АНУ, ОХУ, БНХАУ, БНАСАУ гэсэн таван орноос хамгийн аюултай удирдагчийг нэрлүүлжээ
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компаниийн уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс нэг ажилтан саяхан амиа алдсан.
Энэ онд 29 тусгай санд хийсэн шалгалтын үр дүнд Засгийн газрын тусгай сангуудыг оновчтой зохион байгуулж, ил тод байдал, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр тусгай сангийн тухай хуулийг шинэчилснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Монгол Улсын Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдээлэл хийж байна.
Шархадсан хүмүүсийн биеийн байдал сайнгүй байна
Шинэ он солигдох мөчид пиротехникийн хэрэгсэл буюу бидний нэрлэж заншсанаар салют буудуулах ажиллагаа явагддаг. Салют буудуулах ажиллагаанд Нийслэлийн онцгой байдлын газраас онцгой анхаарал хандуулан ажиллах юм байна. Тус газраас далд хэлбэрээр худалдан борлуулах үйлчилгээ эрхэлж байсан иргэд аж ахуй нэгжийн пиротехникийн хэрэгслийг хурааж авч устгалд оруулжээ.
Цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилладаг. Энэ жилийн хувьд “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Уг арга хэмжээний үед ямар төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлсэн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээлэл хийлээ.
Гишүүд УИХ-ын сонгуулийн хуулийг баталснаас хойш орон нутагт томилолттой, тойрогтоо ажиллаад завгүй явна.
Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд Кобаяши Хироюкиг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзав.
Түүнийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, хоёр орны эдийн засаг, соёл, спортын харилцааны асуудлаар санал солилцов.
Энэхүү үзэгдэл нь 2019 онд гарч буй тав дахь хиртэлт юм.
Шинэ он гарахад 5 хоног үлдсэн байна. Тээврийн цагдаагийн албанаас баярын өдрүүдтэй холбоотой хөдөлгөөн зохицуулалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.12.26/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпорациас хамтран зохион байгуулсан “Хариуцлагатай харилцагч - Хариуцлагатай банк” аянд идэвхтэй оролцож, гаргасан үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ач холбогдол бүхий санаачилгуудаараа ХААН Банк бусдыгаа манлайлж, тэргүүн байр эзэллээ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багаас /аймгийн төвөөс урд зүгт 210 км-т/ Сүхбаатар аймгийн чиглэлд 12.24-ний өдрийн 08:00 цагийн орчимд иргэн Б /57 настай, эрэгтэй/, Н /6 настай, эмэгтэй/ нар “Приус-20” загварын автомашинтай гараад сураггүй болжээ.