Ханжоу 2022: Азийн наадмын бадминтоны төрөл эхэллээ
Ханжоу 2022 Азийн Наадмын бадминтоны төрөл өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 23 орны 246 тамирчин оролцож буй. БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайпэй, Хонконг Хятад, Индонез, Тайландын баг бүрэн бүрэлдэхүүнээр буюу 20 тамирчинтай оролцож байна. Харин Монголын шигшээ баг 13 тамирчинтай Ханжоуд иржээ.


















