Францад эмх замбараагүй байдалд оролцсон 150 хүнийг баривчилжээ
Зургадугаар сарын 27-ны өдөр Парисын дагуул хот болох Нантерт 17 настай жолоочийг цагдаа буудан хөнөөсний дараа эхэлсэн эмх замбараагүй байдал Францад үргэлжилсээр байна. Энэ үймээн Нантер хотод төдийгүй бусад дагуул хотуудад ч дэгдсэн бөгөөд өнгөрсөн шөнө Францын цагдаагийнхан эмх замбараагүй байдалд оролцсон 150 хүнийг баривчилжээ.



















