Ц.Элбэгдорж: Бид Швейцарийн банк шиг л ажиллана
Монгол Улсын тэргүүлж буй “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын V бага хурал өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн бага хурал “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн хүрээнд явагдаж буй юм.
















