Д.ТРАМП КИЕВИЙН ХАЛДЛАГЫГ БУРУУШААВ
ОХУ Украины нийслэл Киев, Харьков хотуудад томоохон цохилт өгсөнөөр 12 хүн амиа алдаж 90 гаруй хүн шархадсан. Киевийг онилсон энэ цохилт нь сүүлийн 9 сарын хугацаанд болсон хамгийн том халдлагуудын нэг бөгөөд ОХУ-ын талаас 70 пуужин, 145 нисгэгчгүй онгоцоор Киев рүү довтолсон байна. Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, ОХУ-ын цохилт Киевийн 13 байршилд тусаж энгийн иргэдийн орон сууц, хотын дэд бүтцүүдийг сүйдэлсэн гэжээ.



















