Засгийн газарт итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-д хүргүүлж магадгүй байна
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэн баталж УИХ-д хүргүүлж магадгүй байна. Тодруулбал, МАН-ын VI бага хурлаас гаргасан тогтоолыг ЗГ-ын сайд нарт танилцуулж, Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэх заалтыг үндэслэн "Итгэл үзүүлэх тогтоолын төсөл"-ийг боловсруулж, цаашид хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлаар ЗГ-ын тогтоол гарч, УИХ-д хүргүүлэхээр болсон байна.

















