"ААЛЗНЫ ТОР" АЖИЛЛАГАА ОРОС УКРАИНЫ ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗОГСООЖ МАГАДГҮЙ
Украины арми "Аалзны тор" ажиллагааг явуулж ОХУ-ын гүнд цохилт хийгээд байгаа. Аалзны тор ажиллагаагаар ОХУ-ын цэргийн 4 баазад цохилт өгсөн нь тус улсын армийн "эмзэг" байдлыг дахин илчилсэн гэж барууны хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал, Украины талаас хийсэн ажиллагаанд ОХУ-ын тал ямар бэлтгэлгүй байсан бөгөөд стратегийн бөмбөгдөгч онгоцууд устаж, 7 тэрбум ам.долларын хохирол амсаад байна.


















