О.Эрдэнээ: “Жаргалтай явна хоёулаа” дууны маань аялгуу үүрээр төрсөн түүхтэй
Хөгжмийн зохиолч Одсүрэнгийн Эрдэнээ бие даасан анхны тайлан тоглолтоо “Жаргалтай явна хоёулаа” дуугаараа нэрлэжээ. Тоглолтод нь нийтийн дууны энэ цагийн шинэ өнгө төрхийг тодорхойлох уран бүтээлчид оролцох юм байна. Тиймээс уншигч таныг Монгол бөхийн өргөөнд энэ сарын 25-нд болох түүний уран бүтээлийн цэнгүүнд саатахыг урьж байна. Стгүүлч миний бие түүнтэй удахгүй болох тоглолт болон уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.


















