Хот байгуулалтын салбарт Оросын институттай хамтарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Оросын Холбооны улсын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн “Гипрогор” институтын Ерөнхий захирал Грудинин Михаил Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

















