Чөмгөө дундартал зүтгэж, "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжүүлэх түүхэн цаг үе тохиож байна
МАН-ын 30 дугаар их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
МАН-ын 30 дугаар их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эрин үе хэмээн нэрлэсний учир нь түүнд эрх мэдэл, улс төрийн дэмжлэг бүгд байна. Төр засгийн удирдлага, эрх баригч намын даргын суудал. Дээр нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, парламентын 62 гишүүний дэмжлэг бий. Одоо түүнд зөвхөн өөрийгөө хэн гэдгээ, ямар удирдлага болохоо харуулах л үлдлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, өнөөдөр (2021.12.06) эх орондоо ирлээ.
Эзэнт гүрний гал голомтыг эргэн сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулах үе үеийн эх орончдын тэмцэл дардан байгаагүй. Гадаад, дотоодын хүчин зүйлийн нөлөө, үзэл суртлын хэт туйлшрал, улс төрийн зөрчил тэмцлийн улмаас эмгэнэлт хэлмэгдэлтэд хүрсэн гунигт түүхийн хуудас ч бидэнд бий.
МАН өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхийн дахин хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдож байгааг тодотгов.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис дахь Казахстан-Монголын бүлгийн дарга Рау Альберт Павловичтай цахим уулзалт хийлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт гаргалаа.
2022 оны нийслэлийн төсвийн эцсийн хэлэлцүүлэг хийж МАН олонхоороо хүч түрэн маш муу төсөв баталлаа. ХҮН-ын төлөөлөгчдийн хувьд уг төсвийг Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг зөв тодорхойлж, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангасан, иргэддээ зориулсан төсөв батлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, зарчмын маш олон санал гаргалаа. Гэвч бидний саналыг хүлээж авсангүй. Улаанбаатар хотын ирэх оны баталж буй төсөв 1.6 их наяд төгрөг. Үүнээс төсөл арга хэмжээ хөрөнгө оруулалтууд 800 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа.
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.12.03) үдээс өмнөх хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр 10 цаг 15 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Отгончимэг өнөөдөр /2021.12.03/ ажлаа хүлээн авлаа.
2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Швед Улсын Стокхольм хотноо Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Зөвлөлийн хуралдаан боллоо. Энэ үеэр тус хүрээлэнгийн Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүний сонгуульд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өрсөлдөж, сонгогдсон байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай, авлигачидтай тэмцэх сүржин үгтэй. Хэнийг ч толгойг илэхгүй, хэнбугай ч байсан өмгөөлж хамгаалахгүй хэмээн сүржигнэдэг. Түүнийг ингэж үгээр сүржигнэж байх хооронд авлигачид нь “арын хаалга”-аар ялаас мултарч байна. Авлига авснаа хүлээн зөвшөөрөөд ялаас мултарна гэдэг Монголын төрийг, монголчуудыг басамжилсан доог тохуу биш үү!
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна.
БНСУ-д сургуулийн хүчирхийлэлд өртсөн 13 настай охины асуудлаар ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх, консулын албаныхантай уулзжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа...” гэж шинэ бүлгийг нэмэлтээр суулгаж өгсөн.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.12.02) хуралдаж, “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй албаныхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн цаг үеийн асуудалтай холбогдуулан 21 аймгийн Засаг даргатай цахимаар хуралдав.
Ардчилсан намын үндэсний анхдугаар чуулганаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Арванхоёрдугаар сарын 04-нд хүндэтгэлийн бөхийн барилдаанаар үйл ажиллагаа эхэлнэ. Улмаар арванхоёрдугаар сарын 05-нд Анхдугаар чуулганы хуралдаан эхлэх юм. Мөн үндэсний чуулганы хуралдааны хоёр дахь өдрөөс эхлэн орон нутгийн төлөөлөлтэйгээ чөлөөт уулзалт ярилцлага болно.