Д.Сумъяабазар: Өөрийн эрхийг шаардахын хамт бусдын эрхийг хүндэтгэе
Тэртээх 1948 оны энэ өдөр дэлхийн тив бүрээс хуран цугласан улс улсын удирдагч нар хамтдаа “Хүн үндсэн эрхтэй, хувь хүн нэр төр, үнэ цэнтэй, эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй” хэмээн тунхаглаж, хүний эрхийн амин чухал баримт бичгийг баталж, хүмүүн төрөлхтөн нийтээрээ цоо шинэ харилцаанд дэвшсэн билээ. Түүнээс хойш жил бүр дэлхий нийтээрээ нэг уриа, нэг зорилгод нэгдсээр ирсэн бөгөөд энэ жил “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриан дор Хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэж байна.


















