Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстан улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердигийн урилгаар энэ сарын 10-14-ний өдрүүдэд Казахстан Улсад албан ёсны айлчлал хийнэ.



















