ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлтэй цахимаар хуралдлаа. Хурлаар Монгол улсад хэрэгжиж байгаа коронавируст халдвар (COVID-19)-ын судалгааны ажлуудын явц, үр дүн цаашид хэрэгжүүлэх судалгааны төслүүдтэй танилцлаа. Судалгааны төслүүдээс COVID-19-ийн үед Монголын уламжлалт анагаах ухааны эмүүдийн эмнэлзүйн судалгаа болон Коронавируст халдвар (COVID-19)-ын Вакцин үйлдвэрлэх зэрэг сонирхол татахуйц олон төсөл танилцуулагдсан юм.
















