“Монголчуудын байгаль хамгаалах уламжлал” эрдэм шинжилгээний хурал боллоо
Нийгмийн сайн сайханд бодитой хөрөнгө оруулж, байгаль орчныг хамгаалахад дорвитой төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн ХААН Банк Сангийн дэмжлэгээр МУИС-ийн Түүхийн тэнхим, “Тэнгэрийн хэвтэр” ТББ хамтран “Монголчуудын байгаль хамгаалах уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 04 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.