Ханбогд суманд осолд орсон иргэнийг өнөөдөр ГССҮТ-д авчирна
Өмнөговь аймгийн Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчрах шийдвэрийг өчигдөр ОБЕГ-аас гаргасан. Тэгвэл тус иргэнийг авчрахаар өнөөдөр өглөөний 08.30 цагт тус аймаг руу нисдэг тэрэг ниссэн байна.


















