Архангай, Булганы нутгаар цасан шуурга шуурна
Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч ажил дээрээ нас баржээ. Тодруулбал, Х нь 11 сарын 02-03-нд шилжих шөнө энгийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан аж. Харамсалтай нь их эмч Х нь 2021 оны 11 дүгээр сарын 03 өдрийн өглөө ажлын байран дээрээ гэнэт нас баржээ.
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Урт нь 43,3 м, өргөн нь 8,4м, өндөр нь 5,7м, жин нь 309 тн.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд гарч байгаа тээврийн асуудлыг шийдвэрлэх, үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлуудыг хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шок үүсэж байна. Бараа бүтээгдэхүүнийг татан авах хил гаалийн гарц боломжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг энэ долоо хоногт бүрдүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор тус хоёр боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний лаборатори байгуулах, хүнс болон эм, эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг шийдвэрлэхээр боллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица “Алтан гадас” одонгоор шагнуулсан явдалд Эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс баяр хүргэж, түүнийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол Улсын төрийн одонгоор шагнуулсан явдалд Др. Сергей Диордицад баяр хүргэж, түүний манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ялангуяа монгол хүний эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхийн төлөө идэвхи зүтгэлтэй ажиллаж байгааг тэмдэглэж, түүний цаашдын ажилд өндөр амжилт, сайн сайхныг хүсэв.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 02-нд нийслэлийн хэмжээнд I тунд 58, II тунд 169, нэмэлт сэргээх тунд 2589, нийт 2816 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2951 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.560 (76 хувь), 16-17 насны 26.561 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Хог хаягдлыг дахин боловсруулах, дахин боловсруулах боломжгүйг нь дарж устгах устгалын байгууламжийн газрын асуудлыг нийслэл болоод улсын хэмжээнд шийдэж чадаагүй байна. Аюултай хог хаягдлыг шатааж устгадаг, ландфильдэж дарж устгадаг байгууламжийн газрын асуудлыг Засгийн газар шийддэг. Үйлдвэр барих газрыг судлаад байршлыг тогтоохоор зарим хороо, дүүргийн иргэд эсэргүүцдэг. Өнгөрсөн хугацаанд бид Багануур дүүрэгт 10 га газрыг төлөвлөөд, Засгийн газрын шийдвэр гарсан боловч тус дүүргийн иргэд эсэргүүцээд шийдэлд хүрээгүй.
Үүний 1043 нь Улаанбаатарт, 390 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас барсан байна.Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 15 299 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 7014 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 295 иргэний бие нэн хүнд байна.
Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк технологийн давуу талд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг банкны секторт түүчээлэн нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ удаа бид блокчэйн технологи, сүлжээнд суурилан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, олон талын оролцоо, хэрэглээг хангасан байдлаар хүргэх боломжийг тодорхойлохын тулд блокчэйний үйлчилгээ үзүүлэгч “Корекс” ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида бараалхлаа.
Өнөөдөр /2021.11.03/ Улаанбаатар хотод явуулын 43 баг, суурин 41 цэгт 92 багийн 347 эмч, ажилтан ажиллаж, 5188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Өдрийн 13.00 цаг. Хүний хөл хөдөлгөөн их байх ч барилгын материалын дэлгүүрт бараа хомс байлаа. “Үлдэгдэл бараа, сүүлийн бараа шүү” гэж худалдагч сануулах бөгөөд хил хаалттай учир жижиглэнгийн үнээр худалдаалж буйгаа учирлах аж. Иргэд лангуунуудаар эргэж тойрч, таван цаас татуугаас нь авч одно.
Өнөөдөр Баян-Өлгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Увсын өмнөд, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидын үеийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эрүүл мэндээ хамгаалж, цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хязгаарлагч хүчин зүйлүүдийг багасгах талаар танилцууллаа. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд тухайн цаг үеийн нөхцөл байдал, тулгарч байсан асуудал, гаргасан шийдвэр бодлогоо хэлж, туршлагаа ярилаа. Мөн Оюутолгой, инфляц гэхчлэн цаг асуудлаар ярилцав. Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулахаар боллоо
Эрүүл мэндийн сайдын аравдугаар сарын 26-ны А/642 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын бүрэн тун болон нэгдүгээр тунд хамрагдаад халдвар авсан, өвдөөд эдгэрсэн 18-аас дээш насны иргэд 21 хоногийн дараа III тунд хамрагдах боломжтой болсон. Уг тушаал гарсныг иргэд, олон нийт төдийлөн мэдээгүй, сайн ойлгоогүй байгааг вакцинжуулалтад ажиллаж буй эмч, сувилагч нар хэлж байлаа.
Энэ намрын ургацаас өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 184 мянган тонн элеваторт нийт 63.8 мянган тонн улаанбуудайг тариаланчдаас өр төлбөрт болон худалдан авалтаар хүлээн авлаа.
Өнөөдрийн байдлаар 0-17 насны 84 339 хүүхэд коронавирусийн халдвараар өвдсөн байна.
Дэлхийн сургуулиудын шатрын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт 11 сарын 23-30-ны хооронд Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдана.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б. Жаргалангаас энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлвийн талаар тодрууллаа.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 11 дүгээр сарын 3-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-ны өдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.