Cэтгүүлч С.Будрагчаа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирлыг шалгуулахаар АТГ-т өглөө
БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгуулахаар АТГ өгч байна. Тэрбээр, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй компанитай түрээсийн гэрээ байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оныг дуусах хугацаанд 845 сая 874 мянган төгрөгөөс 1 тэрбум 120 сая төгрөгийг жил бүр шилжүүлж байсан баримтыг холбогдох түрээсийн гэрээний хамт хүргүүлж байна.



















