Монголоос Канад улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлт тавьжээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкоффийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсаас Канад улсын их, дээд сургуульд ойролцоогоор 400-500 монгол оюутан суралцаж байна. Канад улсын хувьд 2009 оноос хойш нийт 62 төслийг санхүүжүүлсэн, багш нар болон орон нутгийнханд зориулсан хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажилладаг.



















