КОВИД-19: Шинээр 191 тохиолдол батлагдаж, 1 нас баралт бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 191 тохиолдол батлагдсан байна. Үүний 97 нь Улаанбаатарт, 87 нь орон нутагт, 7 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 1 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2076 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 34 хүний биеийн байдал нэн хүнд байна.


















