ФОТО: Э.Энхбат агсны дурсгалд зориулж Сүхбаатарын талбайд зул асаалаа
Монгол Улсын начин Э.Энхбат агсны гэгээн дурсгалд зориулж Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол боллоо. Тодруулбал, хүнд гэмтлийн улмаас удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байсан Монгол Улсын начин Э.Энхбат өчигдөр орой таалал төгссөн.



















