Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 5 хувь байна
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 27, II тунд 60, III тунд 622, IV тунд 701, нийт 1410 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.3 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5 хувь байна.


















