Г.Ариунбуян: Талийгаачийн гэргий болон ар гэрийнхнээс уучлалт хүсэж байна
Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хүн ардынхаа амь нас эрүүл мэнд, хүрээлэн буй орчны гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах авран хамгаалах хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг алба. Хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх чиглэлээр Засгийн газар, УОК –оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, бүх шатны шуурхай штаб болон хяналтын постууд дээр үүрэг гүйцэтгэх гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт цаг наргүйгээр ажиллаж байгаа.


















