Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 13, дотоодын 6 тохиолдол нэмж батлагдлаа
Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12, дотоодын 5 нийт 17 тохиолдлыг зарласан. Өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдөж ирсэн 13 тохиолдол омикрон хувилбар болох нь батлагдсан. Түүнчлэн тандалтын зорилгоор хийсэн дотоодын зургаан сорьцод Омикрон хувилбар батлагдаж байна. Ингэснээр омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 25, дотоодын 11 нийт 36 тохиолдол батлагдаж байна.

















