Баянзүрх дүүрэгт өнөөдөр тоосгон 89 гаражийг буулгана
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, нийтийн эзэмшлийн газарт байрлах нийт 89 тоосгон гаражийг буулгахаар болжээ.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, нийтийн эзэмшлийн газарт байрлах нийт 89 тоосгон гаражийг буулгахаар болжээ.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Мөн иргэн Э.Одбаярыг хорих 461-р анги руу дайрч баривчлагдан хоригдож байгаа этгээдийг булааж авч явсан юм шиг сэтгэгдэл төрөхөөр мэдэгдэл хийсэн. Судална. Ардчилсан нам мөрдөн шалгах ажиллагаанд шууд оролцох эрх байхгүй. Өнөөдрийн мэдээллийг хараад маш их гайхсан. Аливаа хорих байгууллага шүүхийн шийдвэр биелүүлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад галт зэвсэг хэрэглэх эрх нь байгаа. Өөрөөр хэлбэл, онцгой бүс рүү халдсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авах эрхтэй. Гэтэл жирийн иргэн терроризм хийсэн юм шиг мэдээлэл цацаж болохгүй. Тиймээс цагдаагийн байгууллагын хуулиа нэн дариу өөрчлөх шаардлагатай болжээ. Цагдаагийн байгууллага хандлагаа өөрчилмөөр байна
Тэгвэл энэ сарын 5-ны байдлаар томуугийн дархлаажуулалтад 153.652 иргэн буюу нийт хамрагдвал зохих хүмүүсийн 89.2 хувь нь хамрагдаад байна. Тодруулбал, хоёр настай 8221, 3-5 настай 37.082, 6-11 настай 107.535 хүүхэд болон 814 жирэмсэн эмэгтэй дархлаажуулалтад хамрагдлаа. Томуугийн дархлаажуулалтад хамрагдах ёстой хүүхдүүдийн 94.1 хувь буюу 2-11 насны нийт 152.838 хүүхэд вакцинаа хийлгээд байна.
"Монгол Улсын хувьд нийт 6.4 сая вакцин татан аваад байна. Мөн АНУ-аас Монгол Улсад нэг сая тун вакцины тусламж үзүүлэхээр болсон. Вакцины нөөц хангалттай түвшинд хүрсэн. Тиймээс ЭМЯ-наас вакцины гуравдугаар тунгийн цэгийг нэмэгдүүлж, иргэдэд ойртуулж Өрхийн эрүүл мэндийн төв болон явуулын цэгүүдээр зохион байгуулж байгаа. Ингэхдээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр нь вакцины гуравдугаар тунг хийж байна. Вакцины гуравдугаар тунгийн үр дүн сайн байгааг ЭМЯ болон олон улсын судалгаанууд илэрхийлж байна. Тиймээс 18-аас дээш насны иргэдийг гуравдугаар тунд идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа"
Өнөөдрийн байдлаар цар тахлын эмчилгээ, үйлчилгээнд 2200 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа юм. Тиймээс иргэдийг коронавирусийн халдварын тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын багт сайн дураараа ажиллахыг уриалж байгаа. Нийт 910 ажлын байр байгаа бөгөөд өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай ажиллах боломжтой бөгөөд 20 мянган төгрөгийн шатахуун дэмжлэг авах гэнэ. Одоогийн байдлаар 45 хүнтэй гэрээ хийн, ажилд нь оруулсан байна. Хэрэв иргэн та сайн дурын ажилд хамрагдахыг хүсвэл НОК-ын Шуурхай штабын байранд очиж бүртгүүлээрэй.
2021 оны эхний сарын байдлаар нийт 198 жагсаал цуглаан бүртгэгдсэн. Жагсаал цулгаан зохион байгуулагчийн үүрэг хуулинд заагдсан байдаг. Иргэн Д.Монголхүүг баривчиллаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 1316 нь Улаанбаатарт, 1092 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 0-80 насны 14 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1303 болов. Өнөөдрийн байдаалр эмнэлэгт 22 158 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 13 227 хүний биеийн байдал хөнгөн бол 346 хүний бие нэн хүнд байдалтай байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар коронавирус цар тахлын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Коронавирус халдварын улмаас өвчилсөн даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Ингэхдээ эрүүл мэндийн байгууллагаас олгосон хуудсыг үндэслэн тэтгэмж олгодог. Тухайн иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хугацааны хуудсыг эрүүл мэндийн байгууллагаас авч харьяа нийгмийн даатгалын хэлтэс болон ажил олгогчид хүргүүлнэ. Ингэснээр холбогдох журмын дагуу тэтгэмжээ авах боломжтой. Тус тэтгэмжийг олгох хувь хэмжээ нь тухайн даатгуулагчийн сүүлийн гурван сарын хугацаанд бүтэн ажилласан хөдөлмөрийн хөлсний дунджаас 50-75 хувиар бодож олгоно" гэж мэдээллээ.
БНХАУ-аас 2021.09.27-оос 10 дугаар сарын 02-ны хооронд 200 вагон 10131 тн, ОХУ-аас 9 дүгээр сарын 27-оос 30-ны өдрүүдэд 1573 тн шатахуун орж ирсэн.Цаашид хоёр улсаас шатахууны татан авалтыг хэвийн үргэлжлүүлж 10 сард ОХУ-аас 54880 тонн шатахуун оруулж ирэхээс эхний ээлжийн 33 вагон энэ сарын 2-ны өдрөөс ачигдан Улаанбаатар хотод нийлүүллээ.
Хотын даргаас батламж гардаж авсан Сонгинохайрхан дүүргийн 110 дугаар цэцэрлэгийн багш Н.Алтаннаран боловсролын салбарт 12 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Өсвөр насны гурван хүүхэдтэйгээ хажуу өрөө түрээслэн амьдардаг тэрбээр ийнхүү нийгмийн асуудлыг нь шийдэн, түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж буйд маш их баяртай байгаагаа илэрхийлж байв. Тэрбээр “Залуу багш намайг дэмжиж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үнэхээр их талархаж байна. Бяцхан шавь нарынхаа дулаан энерги шингэсэн өргөөндөө улам хичээн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.
Нийслэлд өнөөдрийн байдлаар 6400 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 23 хувь нь хөнгөн хэлбэртэй байгаа. Гэтэл хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс яагаад эмнэлэгт хэвтсэн бэ гэж асууж магадгүй. Тодруулбал, коронавирусийн халдвараар өвчилсөн бүхий л жирэмсэн эмэгтэй, 60-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Гэр бүлийн гишүүд байна. Нийслэлийн хэмжээнд эрэмбэлэн ангилалтыг хангалттай хэмжээнд хийж байгаа.
Ю.Цэндэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцжээ. Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 37 цэгт 46 багийн 220 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбатын Гантуяа Ослогийн дэвжээнээс Монголын баг тамирчдын гурав дахь хүрэл медалийг эх орондоо авчирав. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 66 дахь медаль болж байна.
Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газарт очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 0-5 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
Манай бөх медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжтэй хүч үзнэ.
Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд ор олдохгүй байна гэх мэдээлэл гарсан. Мөн эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсэж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байгаа.