Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно
Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөлд 18 зорилго, зорилт бүхий 108 ажлыг тусгажээ.
Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөлд 18 зорилго, зорилт бүхий 108 ажлыг тусгажээ.
Эмийн бүтээгдэхүүнийг өмнө Гашуунсухайт, Ханги боомтоор оруулж болдоггүй байсан. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Ханги боомтоор эмийн бүтээгдэхүүн оруулах жагсаалт батлагдсан. Тус жагсаалтаар өөрчлөлт оруулаад эм эмийн бүтээгдэхүүнийг оруулдаг болж байна. Гашуунсухайт мөн адил. Одоо мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын талаас лаборатори байгуулах асуудал бий.
УИХ-ын нөхөн сонгуулийн өмнө Зоригийн хөшөөний өмнө Ардчилсан нам Эвлэрлийн их хурлаа арваннэгдүгээр сарын 05-нд хийнэ гэж зарласан. Гэхдээ хууль ёсны Ардчилсан нам хаана байгаа вэ гэдэг нь тодорхой байгаа. Гэсэн хэдий ч манай намын мянга мянган гишүүд ойлголтын зөрүүтэй байна. Цаасан хувилбараар сонгогдсон даргыг манай намын дарга гэж хүлээн зөвшөөрсөн зэрэг асуудлууд байгаа учир аль аль талаасаа буулт хийж асуудлыг шийдэх, шийдэл гарцыг олъё гэж хамтарсан хурал хийх санаачилга гаргасан. Гэхдээ бэлтгэл ажил шаардлагатай байна. Учир нь намын дотоод зөрчлийн асуудал амархан зүйл биш. Амархан байсан бол хэдэн сараар дотоод зөрчилтэй явахгүй. Хурал маань дүрэм, хууль журмын хүрээнд алдаа мадаггүй нягт нямбай байх шаардлагатай учраас хойшлуулах санал гаргасан. Хэлэлцээр хийж байгаа.
Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах тухайд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаараа танилцууллаа.
Үүний 896 нь Улаанбаатарт, 383 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 10 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14 939 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 6903-ын биеийн байдал хөнгөн байгаа бол 304 иргэний бие нэн хүнд байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Сэлэнгийн баруун хэсгээр, маргааш өдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-6-нд нутгийн өмнөд хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд хальтиргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах нөхцөл бүрдэж байна.
Архангай аймгийн Хангай сумын Тэрх баг “Мөрөнгийн зүүн жалга” гэдэг газар газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 09:04 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Япон улсын Засгийн газар 2021 оны одон гардах гадаад иргэдийн нэрсийг өчигдөр зарлалаа.
Та тус онлайн дэлгүүрээс худалдан авалт хийхдээ зөвхөн SocialPay ашиглан төлбөр төлсөн тохиолдолд энэхүү урамшуулалд хамрагдах боломжтой. Урамшуулалт аян 11-р сарын 02-ны өдрөөс 11-р сарын 12-ны хооронд үргэлжлэх ба энэ хугацаанд нэг харилцагчид олгох хөнгөлөлтийн хязгаар нь 300,000 төгрөг байх юм.
9.00 цагт ГХЯ-нд ЭМЯ, ЗТХЯ, БХБЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, УБТЗ-ын удирдлагууд эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл, шуурхай татан авах талаар хуралдана.
Вакцины нэгдүгээр тунд 69.3 хувь, хоёрдугаар тунд 65.8 хувь нь хамрагджээ. Гуравдугаар тунд 416 мянган хүн хамрагдсан байна. Тиймээс нэг зүйлийг уриалмаар байна. Бидэнд 2.8 сая вакцины нөөц байгаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 41 баг, суурин 39 цэгт 89 багийн 340 эмч, ажилтан ажиллаж, 4918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч ажил дээрээ нас баржээ. Тодруулбал, Х нь 11 сарын 02-03-нд шилжих шөнө энгийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан аж. Харамсалтай нь их эмч Х нь 2021 оны 11 дүгээр сарын 03 өдрийн өглөө ажлын байран дээрээ гэнэт нас баржээ.
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Урт нь 43,3 м, өргөн нь 8,4м, өндөр нь 5,7м, жин нь 309 тн.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд гарч байгаа тээврийн асуудлыг шийдвэрлэх, үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлуудыг хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шок үүсэж байна. Бараа бүтээгдэхүүнийг татан авах хил гаалийн гарц боломжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг энэ долоо хоногт бүрдүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор тус хоёр боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний лаборатори байгуулах, хүнс болон эм, эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг шийдвэрлэхээр боллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица “Алтан гадас” одонгоор шагнуулсан явдалд Эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс баяр хүргэж, түүнийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол Улсын төрийн одонгоор шагнуулсан явдалд Др. Сергей Диордицад баяр хүргэж, түүний манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ялангуяа монгол хүний эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхийн төлөө идэвхи зүтгэлтэй ажиллаж байгааг тэмдэглэж, түүний цаашдын ажилд өндөр амжилт, сайн сайхныг хүсэв.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 02-нд нийслэлийн хэмжээнд I тунд 58, II тунд 169, нэмэлт сэргээх тунд 2589, нийт 2816 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2951 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.560 (76 хувь), 16-17 насны 26.561 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Хог хаягдлыг дахин боловсруулах, дахин боловсруулах боломжгүйг нь дарж устгах устгалын байгууламжийн газрын асуудлыг нийслэл болоод улсын хэмжээнд шийдэж чадаагүй байна. Аюултай хог хаягдлыг шатааж устгадаг, ландфильдэж дарж устгадаг байгууламжийн газрын асуудлыг Засгийн газар шийддэг. Үйлдвэр барих газрыг судлаад байршлыг тогтоохоор зарим хороо, дүүргийн иргэд эсэргүүцдэг. Өнгөрсөн хугацаанд бид Багануур дүүрэгт 10 га газрыг төлөвлөөд, Засгийн газрын шийдвэр гарсан боловч тус дүүргийн иргэд эсэргүүцээд шийдэлд хүрээгүй.
Үүний 1043 нь Улаанбаатарт, 390 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас барсан байна.Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 15 299 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 7014 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 295 иргэний бие нэн хүнд байна.