ОСЛО-2021: Эмэгтэй баг гуравт, эрэгтэй баг зургадугаар байранд шалгарлаа
Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ Норвегийн Осло хотноо үргэлжилж байна. Эхний өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнүүд явагдахад манай эрчүүд хоёр хүрэл, эмэгтэйчүүд дөрвөн хүрэл медаль хүртэв. Ингэснээр эрэгтэй баг нийлбэр дүнгээр зургаад, эмэгтэй баг гуравт жагсаж, ирэх жилийн Дэлхийн цомд оролцох эрхтэй боллоо.


















