Б.Бямбадорж: Халдварын тохиолдол нэмэгдэж, дархлаажуулалт буурсан
Сүүлийн нэг сард халдварын тохиолдол нийслэлд нэмэгдсэн, дархлаажуулалт буурсан. 24 цагийн эмийн сангийн нөөцийг хангаж ажиллаж байна.
Сүүлийн нэг сард халдварын тохиолдол нийслэлд нэмэгдсэн, дархлаажуулалт буурсан. 24 цагийн эмийн сангийн нөөцийг хангаж ажиллаж байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 411 байранд 26,795 иргэн байна. Үүнээс нийслэлд 9 тусгаарлах байранд 98, эмнэлгийн 46 байршилд 6,413 иргэн, орон нутагт 356 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 20284 иргэн байна.
Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2650 хүн халдвар авчээ. Шинээр илэрсэн халдварын 1138 нь Улаанбаатарт, 1512 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн өдөр халдварын улмаас 41-80 насны 19 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын 1204 хүн коронавирусийн халдвараар амь насаа алдаад байна.
Хэрвээ та вакцины нэгдүгээр тунд хамрагдаад коронавирусийн халдвар авч өвчилсөн бол эдгэснээс хойш 21 хоногийн дараа хоёр дахь тунд хамрагдах боломжтой. Харин хоёр тунд бүрэн хамрагдаад халдвар авсан тохиолдолд гурав дахь тунг одоогоор зөвлөхгүй байгааг анхаарна уу.
Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлшний 128 цэг ажиллаж эхлэнэ. Тодруулбал, Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшээ гэрээт 41 цэгээр худалдан борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс цэгийн тоог 87-оор нэмэгдүүлж 128 цэг ажиллаж, борлуулалт хийх аж.
“Чингис хаан" музейн барилгын ажил бүрэн дуусаж, байнгын ашиглалтад хүлээж авчээ. Тодруулбал, Музейн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, гишүүдийн 100 хувийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ. Соёлын яамны захиалгаар, “Балданс” ХХК-ийн зургаар, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онд гээд нийт зургаан удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан юм.
2017 оны долоодугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 25-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд оногдуулсан торгуультай бол 50 хувийг 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор төлснөөр Өршөөлийн хуульд хамрагдан, үлдсэн 50 хувь нь өршөөгдөх боломжтой. Иргэн Та www.smartcar.mn болон www.toruuli.police.gov.mn сайтуудад хандан өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой юм.
Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Батбаярыг тус улсын ерөнхийлөгчийн зарлигаар Унгар улсын загалмайн гавьяаны одонгоор шагнажээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 24 цэгт 33 багийн 185 эмч, ажилтан ажиллаж, 3068 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнөөдөр 12.00 цагт 5 тонн сайжруулсан түлш ирсэн. Ингээд 30 минутын дотор дууссан. Сайжруулсан түлш авах гэсэн хүмүүс өглөө 08.00 цагт ирж дугаарлан хүлээж байна. Дахиад нэмэлтээр 5 тонн ирнэ гэсэн мэдээлэл байна. Гэхдээ хэдэн цагт ирэх нь тодорхойгүй байна. Тиймээс хүмүүс хүлээж байгаа. Нэг өрх долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш картаар авах боломжтой. Мөн картгүй бол түлш авах боломжгүй. Иргэд картаа хэрэглэгчдэд үйлчлэх албанд очиж идэвхжүүлээд түлшээ авна. Түлш хүрэлцээгүй байгаад иргэд бухимдалтай байна. Засгийн газрын шийдвэрээр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 1875 төгрөгөөр худалдаалж байна
“Одоогоос 10-аад жилийн өмнө Канадад ажлаар явж байлаа. Тухайн үед нэг хүн надаас “Монгол Улсад хэдэн битүү дээвэртэй Мөсөн өргөө байдаг вэ” гэж асуулаа. Би юу ч бодолгүйгээр “БАЙХГҮЙ” гэж хариулсан. Гэтэл “нэг сая гаруй хүн оршин суудаг хотод яагаад Мөсөн өргөө байдаггүй юм бэ” гэв. Би хариуд нь манайд маш том “Туул” гол байдаг. Бид гадаа гулгадаг гэлээ. Ярилцагч маань намайг эвгүй байдалд оруулахгүйн тулд “Гадаа гулгах ч гоё шүү” гэсэн юм.
Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын зарим газар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай, сэрүүн байна.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан, технологийн сангийн 4000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Харамсалтай нь 4000 судалгааны эдийн засгийн эргэлтэд орсон хувь нь маш бага. Цөөн хэдхэн эрдэмтэн, судалгааг санхүүжүүлдэг байдлыг шударга болгож байна.
Манай улс 6.3 сая тун вакцин татан авснаас өнөөдрийн байдлаар 1.2 сая тун вакцины нөөцтэй байна.
Налайх дүүргийн Чандмань-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулиуд сургуулиараа зайны сургалтад шилжсэн байдалтай байна.
Жолооч та бүхэнд тээврийн хэрэгслийн торгууль төлөх боломжуудыг санал болгож байна.
ОУСК нь Дэлхийн банк группийн гишүүн бөгөөд хөгжиж буй зах зээлд хувийн хэвшлийг дэмжин ажилладаг, дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж, орон гэргүй болсон иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.