Д.Отгонжаргал: Монголын чөлөөт бөхийн "нэрийн хуудас" болохыг хүсдэг
Хүрэл медалийн төлөөх барилдаан монголын цагаар шөнийн 03.00 цагт болсон юм. Гэр бүлийнхэн маань цугларч, миний цамцны захыг мушгиад л үзсэн гэсэн. Дэвжээнээс буугаад ээж рүүгээ залгаад “Хүрэл медаль авлаа” гээд чамлангуй ярьж, уйлах гэтэл ээж маань “Мундаг байна. Хэрэв ямар ч медаль аваагүй байсан бол яах байсан юм. Дараа дараагийн тэмцээндээ сайн оролцоорой” гэж хэлсэн. Миний хувьд сорилго тэмцээнд түрүүлж, “Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-нд барилдах эрхээ авсан.


















