Өнөөдөр улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.
Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.
2021.08.28-нд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэг.
Наймдугаар сарын 28, 29-ний өдрүүд буюу бямба, ням гарагт “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдааг нийслэл хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд гаргах бэлтгэлийг бүрэн хангажээ. Сурагчид, оюутнууд болоод эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилготой өргөтгөсөн худалдаа Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх тогтоосон зургаан байршилд гарах юм. Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд зохион байгуулна.
Дэлхийн энх тайвны Нобелийн шагналт Дээрхийн гэгээн 14-р Далай багш маань "Та бүгд санаагаа бүү чилээ. Би номоо үйлдээд сайн байгаа" хэмээн нарийн бичгээрээ дамжуулан албан ёсоор мэдээ ирүүлжээ. Дээрхийн гэгээн Далай багшийн маань өлмий улам батжиж шашин, амьтны тусын тухайтад орчлонгийн хүрдийг хоосортол зарлах болтугай.
Өнөөдрийн байдлаар "Дельта" хувилбарын тархалт 50 хувьтай байна. Цаашид тархалтын түвшин нэмэгдэж есдүгээр сарын дунд үе гэхэд халдварын тархалт оргил үедээ хүрэх тооцоолол байгаа. Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн байна. Гэвч судалгаанаас харахад эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байна. Тиймээс дархлаа сэдрээх нэмэлт тунг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 55-аас дээш насны хүмүүс, боловсролын байгууллагын ажилчид, архаг суурь өвчтэй хүндэтгэх шалтгаантай иргэд хамрагдана. Вакцины нэмэлт тун сайн дурын үндсэн дээр хийгдэнэ.
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штабаас өгсөн чиглэлийн дагуу гадаад оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулах журмыг боловсруулж дуусгасан тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мэдээлжээ. Гадаад оюутнууд ОХУ тухайн оронтой агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамааран ОХУ-д суралцахаар ирэх боломжтой болсон байна.
Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараар нийт 123.649 хүн өвдсөнөөс 29.245 нь хүүхэд байна. Мөн эдгээрийн ихэнх тохиолдолд толгой өвдөх, нойргүйдэх, ядрах, сэтгэл түгшүүрлэх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг эмгэг хам шинж 3 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байгаа. Ялангуяа “Ковид-19” халдвараар өвдсөн хүүхдийн дархлаа суларч, халдварын дараах хам шинж удаан үргэлжилж буй.
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Засгийн газар 2017 оноос “Бүс ба Зам” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас санал гаргаж хүсэлт тавьсны дагуу дээрх тэтгэлэгт хөтөлбөрт 2022 оны хичээлийн жилээс эхлэн монгол оюутнуудыг хамруулахаар шийдвэрлэснээ Макаогийн тал илэрхийллээ.
Оксфордын их сургуулийн судалгаа, мэргэжлийн холбоодын зөвлөмжийг харсан. АстраЗенека вакцин буюу нэмэлт тун хийсний дараа альфа, бетта, дельта хувилбараас сайн хамгаалж байгаа гэх үр дүн бий. Тиймээс дархлаажуулалтын гуравдугаар тунд АстраЗенека вакциныг хийж байгаа. Ямар ч вакцин хийлгэсэн хүмүүс өвчилж болно. Гэхдээ хүндэрч, нас барахгүй байгаа нь хамгийн чухал. Коронавируст халдварын эсрэг вакцин нь хүндрэл, нас баралтаас 92 хувь хамгаалж байгаа. Мөн хувилбарт халдвараас ч сэргийлж байгаа.
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 2289 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 632 нь Улаанбаатар хотод, 1657 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1521 хүн эдгэрлээ.
Орон нутагт зургадугаар сард шинжилгээнд эерэг эзлэх үзүүлэлт өссөн байсан. Улмаар наймдугаар сараас тогтмол өссөн . Манай улсад бүртгэгдэж байгаа нийт халдварын тохиолдлын 72.5 хувь нь орон нутагт, 27.5 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна. Сүүлийн 14 хоногт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт өвчлөлийн түвшин хамгийн өндөр байгаа.
Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн “Халтарын гол” гэдэг газарт өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрийн 04:06 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 04:15 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.
Олон нийтийн цахим сүлжээнд “Бурхны шашны тэргүүн Арвандөрөвдүгээр дүрийн Дээрхийн гэгээнтэн Далай лам Данзанжамц тэнгэрт дэвшжээ” гэх мэдээлэл цацагдсан.
МҮОХ-ны бүх гишүүдийн хурал өчигдөр буюу наймдугаар сарын 26-нд цахимаар болон танхимаар явагдсан байна. Хуралд МҮОХ-ны 176 гишүүнээс 104 нь оролцож, 65 хувийн ирцтэй эхлэв. Оролцогчдын 62.5 хувь буюу 66 гишүүн олимпын төрлийн холбоодын төлөөлөл, үлдсэн 38 гишүүн олимпын бус төрлийн холбоодын төлөөлөл байжээ.
Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Тэгвэл энэ удаа наймдугаар сарын 28, 29-н буюу энэ амралтын өдрөөр тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр болсон.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2635 (22.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 54.146 (60.9 хувь), 16-17 насны 22.816 (67.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Нийслэлийн Орон сууцны корпорац /НОСК/-ын хэрэгжүүлж буй төслүүдийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулав.