Сайд З.Мэндсайхан ургацаа бүрэн авахыг уриаллаа
“Урьдчилсан тооцоо судалгаагаар энэ жилийн хувьд улаанбуудайн хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломж бүрдээд байна. Тариаланчдын уйгагүй хөдөлмөрийн дүн ийнхүү гарлаа. Гэсэн ч эрт баярлаж, санаа амарч боломгүй хариуцлагатай цаг үе” болохыг салбарын сайд З.Мэндсайхан онцолж байна.

















