Олимпийн нээлт Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэлнэ
"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын нээлт Токиогийн цагаар 20.00, Улаанбаатарын цагаар 19:00цагт албан ёсоор эхэлнэ.
"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын нээлт Токиогийн цагаар 20.00, Улаанбаатарын цагаар 19:00цагт албан ёсоор эхэлнэ.
Өнөөдөр уулархаг нутаг болон Халх голын сав газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан,үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Онцгой байдлын ерөнхий газарт Цагдаагийн ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаанд хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 22-нд Хэнтий нурууны арын Улз, Хангай нурууны арын Идэр, Хойттамир өврийн Түй, Байдраг, Онги, Таац, Цагаантуруут Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-235 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Туул, Хараа, Хэрлэн, Улз, Шаргалжуут, Байдраг Хархираа, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см давсан байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Филипп Мэрлин болон тус элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзан, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг дүгнэн ярилцлаа.
Монгол орны бүх нутгаар элбэг тархсан бамбай хоншоорт хортой могой бөгөөд сүүлийн жилүүдэд үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Ихэвчлэн хад асгатай газраар амьдарна.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1309 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, 798 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 6 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2997 хүн эдгэрлээ.
Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байна.
Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2,35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа 2021 оны 6-р сарын 16-наас эхэлсэн юм. Одоогийн байдлаар зургаан удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, аймгуудын Эрүүл мэндийн төв болон коронавирусын эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлгүүдийн дэргэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах ажил дуусах шатандаа оржээ.
"Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урагшаа 49 км-т 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтөөс үүдэлтэй чичирхийлэл Улаанбаатар хот болон орон нутагт мэдрэгдсэн" гэж мэдээллээ.
Архангай аймгийн урд тамирын голын усны түвшин олон жилийн дунджаас 80 см-ээр ахиу, үерийн түвшинг 20-ээр давсан тухай тус аймгийн Ус цаг уур, орчин шинжилгээний төвөөс мэдээлжээ. Тиймээс ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн 17:00 цагт иргэн А “Миний дүү Д, түүний найз У нар тус аймгийн Ерөө сум руу самранд яваад сураггүй болчихлоо” гэж хандсан байна. Тус мэдээллийн дагуу орон нутгийн цагдаагийн байгууллага холбогдох арга хэмжээг авч, 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг хамтран явуулах албан бичиг ирүүлснээр хамтарсан бүлэг самранд яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 20 цэгт 30 багийн 215 эмч, ажилтан ажиллаж, 7115 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 3145, II тунд 5962, нийт 9107 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.052.957 иргэн I тунд, 944.294 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 3307 жирэмсэн эх, 12-15 насны 39.773 /39.2%/, 16-17 насны 20.213 /59.6%/ хүүхдийг вакцинд хамрууллаа.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал (23 цаг 11 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн тогтоолоор баталлаа.
Дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 28 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм.
Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн нөхцөл байдлыг мэдээлж байна. Энэ өдөр шинээр 1497 хүн халдвартай нь батлагдлаж, дөрвөн иргэн нас баржээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 676 нь Улаанбаатарт, 803 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн 18 тохиолдол нь зөөвөрлөгджээ.