Сайжруулсан түлшний түүхий эд нөөцлөх үүрэг өглөө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвлийн их ачааллыг хэрхэн давсан болон цаашид анхаарах асуудлын талаар сайд Н.Тавинбэх танилцуулав.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвлийн их ачааллыг хэрхэн давсан болон цаашид анхаарах асуудлын талаар сайд Н.Тавинбэх танилцуулав.
Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавируст халдварын тархалт эрс нэмэгдэж өнөөдрийн байдлаар 19 суманд тархаад байна.
-Энэ жил ЭЕШ өгөхөөр 40420 шалгуулагч бүртгүүлсэн. Ингэээд ЭЕШ долдугаар сарын 01-04-ний хооронд зохион байгуулагдах товтой байсан. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, наймдугаар сард зохион байгуулахаар болж байна. Наймдугаар сарын хэдний өдөр ЭЕШ-ыг зохион байгуулах товыг долдугаар сарын 10-нд зарлана.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчинлэн хийд орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж, Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг өглөө.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Үндэсний баяр наадмыг цахимаар зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй.
Манай улс 17-18 насны хүүхдүүдээ ковид-19-ын эсрэг вакцинд хамруулж буй.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 2213 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 100 263 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1179 нь Улаанбаатар хотод, 1024 нь орон нутагт, 9 нь эмнэлгээс шалтгаалах халдвар, нэг зөөвөрлөгдсөн байна.
Сүхбаатар аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан болжээ. Хуралдаанаар халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан зургадугаар сарын 24-ны өглөөний 06:00 цагаас эхлэн аймаг, сум хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлах шийдвэр гаргажээ.
692 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 1 дүгээр тунд 1781, 2 дугаар тунд 1944, нийт 3725 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.3 хувь буюу 975240 нь I тунд, 90.3 хувь буюу 860689 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 692 (5.8 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 5827 (17.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.
Өнөөдөр өдөр Улаанбаатар хотод 8 явуулын, 20 суурин цэгт дархлаажуулалтын 42 багийн 247 эмч, ажилчид 3338 иргэнийг дархлаажуулна.
-Дахин хөл хорио тогтоохыг дэмжиж байна. Өдөр бүртгэгдэх тохиолдлын тоо олон боллоо. Дэлхийн бусад улс оронд цар тахлыг зогсоох хамгийн чухал алхам нь хөл хорио гэж үзэж байна. Тиймээс манай улс хөл хорио тогтоох шаардлагатай гэж бодож байгаа. Мөн эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Энэ хэвээр үргэлжилбэл намар хичээл орохгүй бүр ч хэцүү болох байх. Хувираа бизнес эрхэлдэг хүмүүст хэцүү байгаа. Гэхдээ хүний амьнаас үнэтэй зүй гэж байхгүй. Өнөөдөр орлогогүй байж болно. Гэхдээ амьд байвал учир нь олдоно шүү дээ. Засгийн газраас шаардлагатай арга хэмжээнүүдийг хурдан авч хэрэгжүүлмээр байна. Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэсэн нь зөв байх. Хойшлуулж хэрэггүй. Үндэсний өв соёл учраас хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлнө. Гадны улс оронд ч гэсэн томоохон тэмцээн уралдаан наадмуудыг халдвар хамгааллын дэглэм баримтлуулаад тэмдэглэж байна. Тиймээс манай улс ч гэсэн тэмдэглэх нь зүйтэй байх.
Дөрвөн уулын дунд, дөрвөн хананы дотор хоригдож залхсан нийслэлчүүдээс дахиад хөлөө хориулах уу, халдвар хамгааллын дэглэмээ бариад хөдөө гарч агаарлах уу гэсэн асуултыг асуух утгагүй байх л даа. Хаана ч халдвар байгаа гэдгийг ухамсарлаж, хариуцлагаа жаахан өндөрсгөөд хөдөө гарцгаавал яасан юм бэ, хэдүүлээ. Ванкциндаа найдаад шүү дээ.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална.
НҮБ-ын Төрийн албаны өдрийг тохиолдуулан Төрийн албаны зөвлөлөөс гадаад орны Засгийн газрын болон олон улсын байгууллагын тэтгэлгээр суралцаж төгссөн, суралцаж буй төрийн албан хаагчидтай маргааш /2021.06.23/ цахим уулзалт зохион байгуулна.
Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх, экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ, ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евро азийн минжийг авчран өсгөж байгаа билээ. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийт 57 бодгалийг Туул голын эх, түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байна.
Дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга Д.Золжаргал Улсын Онцгой комисст санал хүргүүллээ.
Дэлхий нийтэд коронавирусийн халдвар төдийлөн буурахгүй байна. Зарим газруудад нь халдварын давлагаа үүсэж, мутацитай хэлбэрүүд тархаж байгааг олон улсын мэдээнээс харж болно. АШУҮИС-д хийгдсэн шинжилгээгээр мутацилагдсан хувилбарууд манай улсад илэрч байгаа нь тодорхойлогдож байна. Орхон аймгийн хувьд өвчилсөн хүмүүсийн сорьцыг шинжилгээнд хамруулж байгаа. Нийт 188 сорьц шинжилж үзэхэд 60 гаруй хувьд нь янз бүрийн мутаци тодорхойлогдсон. Дэлхий нийтэд дөрвөн төрлийн мутаци тархаад байгаа. Манай улсад мутаци бий. Орхон аймагт мутацилагдсан вирус байгаа.