ШУУД: Шинээр 1998 тохиолдол батлагдаж, 7 хүн нас барлаа
"Сүүлийн 24 цагийн хугацаанд 9517 сорьцод шинжилгээ хийснээс 1998 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 130 452 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1139 нь Улаанбаатар хотод, 859 нь орон нутагт байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2582 хүн эдгэрлээ. Коронавирусийн халдварын улмаас 7 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 646 болж байна.



















